Skip links

Хоёр өрхийг өргөө цагаан гэртэй болгов

УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойргийн зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Г.Цолмон, Баруунбүрэн сумын иргэн  Т.Ганбат нарыг тус тус өргөө цагаан гэртэй болголоо.

Г.Цолмон нь 2017 онд авто осолд орсны улмаас бага хүүгээ зургаан сартай байснаас нь хойш хоёр жилийн турш хэвтэрт орж, эгчийнхээ гэрт амьдарч байжээ. Уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, группд хамрагдсан боловч Сэлэнгэ явж чадаагүйн улмаас хасагдсан байна.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Ганбаатарт хандан гэртэй болгохыг хүсээд байсан юм. Уг хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ч.Ундрам өргөө цагаан гэрийг иж бүрэн тавилгын хамтаар шийдвэрлэж өгчээ.

Баруунбүрэн сумын иргэн  Т.Ганбатынхувьд тус  суманд болсон байгалийн гамшгийн улмаас гэр оронгүй болоод байсан юм.

Ядарсан үед нөхрийн чанар танигддаг гэдэгчлэн энэ удаагийн тусламжийн ажил нүдээ олсныг сум орон нутгийн иргэд хэлж байна. Тиймээс сумын удирдлагууд болон шинэхэн гэртээ гал голомтоо бадрааж буй иргэн Г.Цолмон, Т.Ганбат нар УИХ-ын гишүүн Ч.Ундрамд талархсанаа хэлээд  Сэлэнгэ аймгийн ард иргэдийн төлөө хийх ажлаа сүүн мөртэй эхлүүлж байгаад бэлэгшээж буйгаа илэрхийллээ.

 

Leave a comment