ЧИНБАТЫН УНДРАМ сангаас “Teenagers in STEM” уулзалт семинарыг Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн мэргэжлээр суралцах сонирхолтой өсвөр насныханд цаашид сонгосон мэргэжлээрээ суралцахад нь дэмжих, хөгжүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.
Энэхүү уулзалт семинарьт ШУТИС-ийн ахлах сургуулиас 8 сурагч, GMIT сургуулиас 8 сурагч, Багануур, Эрдэнэт, Сэлэнгээс тус бүр 4 сурагч оролцсон бөгөөд ЧИНБАТЫН УНДРАМ сангийн зардлаар Сэлэнгэ аймгийн 4 сурагч уулзалтанд оролцсон юм.
Уулзалт семинарийг “Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын гүйцэтгэх захирал, МГТИС-ийн дэд захирал Доктор,Профессор Б.Батцэнгэл нээж үг хэлсэн.
ШУТИС-ийн Доктор, Профессор Д.Буянтогтох “Үр дүнд суурилсан STEM шилмэл сургалтыг суралцагчдад эзэмшүүлэх нь” сэдвээр, ШУТИС-ийн Доктор, профессор Г.Мөнхсайхан “Нано инженерчлэл, ухаалаг материалууд” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.
Уулзалт семинарьт оролцогчид ШУТИС-ийн Материал судлалын төвийн шинэ материалын лаборатори болон “Үйлдвэрлэлийн процесс аппарат” лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.