Чинбатын УНДРАМ
УИХ гишүүн, Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн профессор
Чинбатын Ундрам миний бие 1982 онд төрсөн. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Аав Чинбат геологич, ээж Тунгалаг улс төрийн философи, нийгмийн ухааны мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад амьдарч байсан. Нийслэлийн 23-р сургуульд сурч байгаад, сурагч солилцооны шугамаар 14 настайдаа, АНУ-д дунд сургуульд сурч төгссөн.
БОЛОВСРОЛ
Англид бизнесийн удирдлагын бакалавр, магистр, Японы Нагоягийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
АЖЛЫН ТУРШЛАГА
МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд “Либерал урлаг”-ийн уламжлалд суурилсан боловсролын системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж ажилласан, жишээ нь дүнгийн дэвтэр буюу книжканы системийг халж онлайн болгох, элсэлтийн үйл ажиллагааг орон даяар цахимаар ил тод нээлттэй зохион байгуулах зэрэг олон ажлуудыг санаачилж хийсэн.
“Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудад зөвлөгөө өгч, захиалгат судалгаануудыг хийж байсан.
Олон нийтийн байгууллагын сонгуульт ажил
Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн институтийн Монгол улс дахь кординатор;
ОУ-ын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн;
Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн;
Чинбатын Ундрам хөгжлийн сан ТББ-ын үүсгэн байгуулагч
Ном, бусад бүтээл
Америкийн Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацийн зөвшөөрөлтэйгөөр “Бизнесийн амжилт хүнээс” зэрэг номыг орчуулж гаргасан.
МУИС-д ажиллаж байх хугацаандаа хамтарч “Менежмент”, “Бизнес ба нийгэм” гэсэн мэргэжлийн сурах бичиг боловсруулж, сургалтанд нэвтрүүлсэн.
Төрийн албан хаагчийн ёс зүй номын хамтарсан зохиогчоор ажилласан, одоо энэ номыг төрийн албан хаагчид ашиглаж байна.