2019-2020 оны хичээлийн жилд оюутнуудын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан. Энэ хичээлийн жилд 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар хүлээн авахаар боллоо. Хоёрдугаар сараас хойш их сургуулиуд явцын шалгалтаа цахимаар зохион байгуулсан учир цахимаар шалгалт өгөхөд хүндрэл үүсэхгүй гэж сургуулийн удирдлагууд үзэж байна. Тиймээс оюутнууд сургуулиас зохион байгуулж байгаа журмын дагуу цахимаар шалгалтаа өгч, дипломоо цахимаар авна. Энэ хичээлийн жилд 22 мянга 387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17 мянга 420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөх юм байна.