Нүүр номын найзууддаа Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин манай улс 2013 оноос хойш тэмдэглэж ирсэн. Нийгмийн хамгийн жижиг хирнээ бүх зүйлийн учир шалтгаан болдог гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах нь гэр бүлийн өдрийн зорилго юм. Миний бодлоор гэр бүл бол нийгмийн суурь нэгж. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний бат бөх хайр, итгэлцэл дээр аз жаргалтай гэр бүл оршин тогтнодог. Гэр бүлийн бүх гишүүн хайраар тэжээгдэж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдийгөө эрүүл энх, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнэ бий болж, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин бүрдэх юм. Монголын маань бүх гэр бүл инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байх болтугай…