Skip links

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулиудын Байгалийн ухааны багш нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

ЧИНБАТЫН УНДРАМ сангаас санаачлан МУИС болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулиудын Байгалийн ухааны багш нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 40 багшийг хамруулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн Байгалийн ухааны багш нарт “Эргэх тэнхлэгтэй биеийн тэнцвэр, STEAM, Мультмедиа, вектор, массын төв”, “Магадлалын онолын статистик, дифренциаль тэгшитгэл”, “Генетикийн бодлогын бодлого бодох”, “Орчин үеийн физик электроник”, “Геоморфологийн үндэс онол, байр зүйн бодлого бодох аргачлал” зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр, чухал агуулга бүхий сургалтуудыг хүргэлээ.  Байгалийн ухааны багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор явагдсан уг сургалтанд хамрагдсан багш нар үр дүнтэй сургалт зохион байгуулсан ЧИНБАТЫН УНДРАМ санд талархаж байгаагаа илэрхийлж, сангийн цаашдын үйл ажиллагаанд улам их амжилт хүссэн юм.

Leave a comment