Skip links

“Ундрамын эх орон” нэртэй сайхан шүлгээр багш минь бэлэг барьлаа.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ багштайгаа уулзаж, ажил амьдралын үнэтэй санал зөвлөмжийг нь сонсч, сайхан яриа өрнүүллээ. Болгар улсын Софийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр магистр зэргээр төгссөн, МУИС-ийг үе үеийн оюутнуудын бахархал хүндэтгэлийг хүлээсэн Болд-Эрдэнэ багштайгаа уулзах сайхан байлаа. Уулзалтын дараа багш маань “Ундрамын эх орон” нэртэй ийм нэгэн шүлэг тэрлэснээ дурсгав.  Миний Ундрам нэрийг минь хүн бүрийн БАХАРХАЛ ЭХ ОРОН гэдэг сайхан үгтэй холбон ийм сайхан шүлэг тэрлэсэн багшдаа баярлалаа. Багшийн эрдэмд мөргөмүй.

                        Ундрамын эх орон

Ургах наран нь илч гэрлээр ундрам

Ус мөрөн нь рашаан шимээр ундрам

Уул нурууд нь эрдэнэс баялгаар ундрам

Урьхан салхи нь үнэр агиар ундрам

Миний эх орон-Ундрамын эх орон билээ

Айл гэр нь жаргал баяслаар ундрам

Аргамаг хүлгүүд нь хурд хүчээр ундрам

Эгэл өвгөд нь үг сургаалиар ундрам

Энхрий үрс нь эрдэм хичээлээр ундрам

Миний эх орон-Ундрамын эх орон билээ

Уудам тал нь өвс, цэцгээр ундрам

Уяхан бүсгүйчүүд нь өнгө үзэмжээр ундрам

Ухаант эрчүүд нь бодол зорилгоор ундрам

Уртын дуу нь утга эгшгээр ундрам

Миний эх орон-Ундрамын эх орон билээ

Монголоо гэсэн сэтгэл бүгдийн зүрхэнд ундрам

Морьтон хэмээх алдар ертөнц даяар ундрам

Хөх монголын түүх алдар суугаар ундрам

Хөдөө аралын домог ивээл ерөөлөөр ундрам

Миний эх орон-Ундрамын эх орон билээ.

Монгол хүн бүр Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг, суралцдаг билээ. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг. Энэхүү  бүтээл нь хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжтэй болох эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд нөлөөлж чадсан сайхан бүтээл гэж би боддог. Монгол хүн бүр эх орноо өөр өөрийн өнгө, өөр өөрийнхөө үгээр магтан биширч, алдаршуулья аа.

Есөн эрдэнийн орон

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ

Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ

Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ

Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ

Энгvй єргєн тал нь оюун эрдэнэ

Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ

Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ

Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ

Эх орон та минь, есєн эрдэнэ

Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч

Leave a comment